Өнөөдөр Түгжрэлийг бууруулах Түр хорооны дарга, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар ажлаа өгсөн.
Тэгвэл үдээс хойш Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мөн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө. Д.Сумъяабазарын чөлөөлөгдөх эсэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шийдэх юм. Тэрээр ажлаа өгч буйтай холбоотойгоор тун удахгүй 20:00 цагаас мэдэгдэл хийх юм.