04.01-10.01 хүртэл ААН-үүдийг НДШ-ээс бүрэн чөлөөллөө

1474

Өнөөдөр/ 2020.03.27/ Засгийн газар ээлжит бусаар хуралдаж коронавирусийн эсрэг авах эдийн засгийн арга хэмжээний талаар хэлэлцэж хэд хэдэн шийдвэр гаргажээ.  Гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа.

Тэрээр коронавирусийн эсрэг дараах долоон арга хэмжээг авна гэлээ.

1. 04.01-10.01 хүртэл НДШ-ээс ААН-үүдийг бүрэн чөлөөллөө/26 хувийн татвар/[Tweet “1. 04.01-10.01 хүртэл НДШ-ээс ААН-үүдийг бүрэн чөлөөллөө/26 хувийн татвар/”] 1. 04.1-10.01 хүртэл 1.5 тэрбумаас доош орлоготой ААН-үүдээс орлогын албан татвар авахгүй
3. 04.1-10.01 хүртэл иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй[Tweet “. 04.1-10.01 хүртэл иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй”] 4. 04.1-10.01 хүртэл ажлын байраа хадгалж буй хувийн ААН-дийн ажилчдад сар бүр 200к олгоно
5. 233 мянган малчдаа дэмжиж ноолуурын хөнгөлөлтөд 300 тэрбум төгрөг зарцуулна
6. Сургууль цэцэрлэг карантилсантай холбоотойгоор 18 хүртэлх насны хүүхдэд олгодог 20к дээр нэмж 10к төгрөгийг 3 сарын турш олгоно[Tweet “18 хүртэлх насны хүүхдэд олгодог 20к дээр нэмж 10к төгрөгийг 3 сарын турш олгоно”] 7. 4-р сарын 15-аас эхлээд шатахууны үнийг литр тутамд нь 300-400 төгрөгөөр бууруулна.

Мөн эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийг сайжруулахад 200 тэрбумыг зарцуулна. Энэ бүхэнд нийт 5 их наяд төгрөг зарцуулна гэлээ. Энэ бол коронавирусийн халдварын үед авах эхний 6 сарын авах арга хэмжээ. Цаашид ч нөхцөл хүндрэхэд авах арга хэмжээ тодорхой байгааг хэллээ. Мөн Олон улсын валютын сангаас Тахлын үеийн бонд гаргах асуудлыг судалж байгааг онцолсон юм.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here