Сүүлийн өдрүүдэд Мөрдөн шалгах албаныхан, цагдаа, хуулийн байгууллагынхан мөдөн ажиллагааны нууц задруулж буйг иргэд, олон нийт ихээр шүүмжилж буй. Тэгвэл Мөрдөн шалгах ажиллагааны гэмт хэргийн ялын бодлогыг чангаруулахаар болсныг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдэгдсэн юм.
Тэрээр,
-Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задалсан иргэн хүн, олж авсан этгээд, сэтгүүлч нууц завруулбал хүлээх хариуцлагыг хөндөхгүй.
Зөвхөн мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтан, шүүгч, прокурор зэрэг мөдөн шалгах ажиллагааны нууцыг танилцан хадгалж байх этгээдүүдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгана.
Торгох ялыг авч хаяад, 3 хүртэлх хохрих ялтай байгааг нэмэгдүүлж 1-5 жил болгоно. Мөн мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан төрийн алба хаагчийг насаар нь төрийн алба хаших эрхийг хасна.