Хуульч О.Баасанхүү Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг иргэн, сэстгүүлч, мөрдөн шалгах ажиллагааны ажилтан аль ч задалж болохгүйг онцолжээ.
Тэрээр,
Хэн ч мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулж болохгүй. Иргэн, сэтгүүлч, мөрдөн шалгагч аль ч болохгүй. Мөрдөн шалгах ажиллагаа гэдэг чинь нөхцөл шалтгаан, гэмт хэрэг үүссэн нөхцөл, шалтгаан, хэдэн хүн хохирсон зэргийн тодорхой хэсгийг нийгэмд айдас төрүүлэхгүйн тулд нууцалдаг.
Мөрдөн шалгах ажиллагаа бол гэмт хэргийг илрүүлэх арга техник, гэмт хэргийг илрүүлэх процесс, гэмт хэрэгтнийг шүүхэд гэм буруутайг нь тогтоолгох гэж буй үйл явц. Гэтэл манайд арга ядчихсан тагнуул, цагдаа, мөрдөн байцаах газар, мөрдөн шалгах ажиллагааныхан ганцхан хүнийг спонсорлож байна. Түүгээрээ дамжуулж ямар зорилго агуулдгийг мэдэхгүй. Сүүлийн үед хохирогчдыг маш их гомдоож байна. Quote
Ямар зорилгоор гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг хүндрүүлсэн хэлбэрээр, тэр дундаа гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тус болох хэлбэрээр цацаад байгааг ойлгохгүй байна, гэжээ.