1. Тэрбум 800 саяын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсний хахууль 150 сая төгрөг
Байгалийн ховор ургамал болох хуш модны самар хилээр экспортлоход кг тутамд 3000 төгрөг төлөх хуультай. 2016 онд “Оюу цагаан барс” компани 600 тн самар хилээр гаргахын тулд 1.8 тэрбум төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөх байлаа. Уг хураамжаас чөлөөлж, тусгай зөвшөөрөл олгосны хариуд БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин,байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба 2016.12.06 ны өдөр 150 сая төгрөгийн хахууль авчээ. [Tweet “Тэрээр БОАЖ-ын сайд асан Д.Оюунхоролын сонгуулийн менежерээр ажиллаж байгаад дээрхи албан тушаалд очжээ.”]
2. Самар экспортлох зөвшөөрөл олгосны хахууль 40 сая төгрөг
Уг өдрөөс 2 өдрийн өмнө “Оюу цагаан барс” компанид хуш модны самар БНХАУ-руу экспортлох зөвшөөрөл олгосны хариуд БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын мэргэжилтэн С.Баярхүү 40 сая төгрөгийн хахууль авсан байлаа.С.Баярхүү нь Байгаль орчны яамны сайдын зөвлөх Нямдаваа тэргүүтэй Ховдын бүлэглэлийн гишүүн юм
3. Дэрвэгэр жиргэрүү экспортлох гэрчилгээ олгосны хахууль 65 сая төгрөг
Эдгээр албан тушаалтнууд аж ахуйн нэгжүүдэд төрийн үйлчилгээ үзүүлэхдээ “Хясан боогдуулах“ замаар авлигал авсан. Гэмт хэрэг илрээд, АТГ шалгаж тогтоогоод 3 жил гаруйн хугацаа өнгөрч байгаа ч өнөөдрийг болтол шүүхээр шийдэгдсэнгүй. Прокурор дээр зориуд гацааж, хэд хэдэн прокурор сольсоор өнөөдрийг хүргэж байна.
Төрийн албанд нүүрлэсэн авлигалыг тасалж чадаагүй цагт шударга ёс тогтож, улс орон хөгжтөл өдий байна. Тэд бол хөгжлийг боомилж, шударга хөдөлмөрөөр тэгш өрсөлдөх боломжийг хязгаарлагчид. Байгаль сүйтгэсний төлбөрийг хувьдаа завшигчид юм. Бидний сонголтын бодит үр дүн.
Төрийн албаа авлигачдаас цэвэрлэчихээд ядаж сонгууль ярьцгаая!!!
Үнэгүй байр,хоосон цалин амлаж суухын оронд авлигалтай яаж тэмцэх тухайгаа амла!!!
Зураг дээр: Зүүн гар талаас: Д.Даваасамба, С.Баярхүү, А.Цолмон
Эх сурвалж: Сэтгүүлч Б.Отгон 2020.03.26