Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэхийг завдсан Тувагийн иргэн амиа алджээ

201

Цагдаагийн байгууллагад 2023 оны аравдугаар сарын 17-ны өдрийн 05 цаг 20 минутад Увс аймгийн Сагил сум, II баг, Хайрханы IV застав “Хилийн …. дахь тэмдэгтээр хил зөрчигч нэвтэрсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тус аймгийн цагдаагийн газрын “Ажлын хэсэг” шалгахад урьдчилсан байдлаар ОХУ-ын талаас гурван морьтой хүн хууль бусаар нэвтэрч, инженерийн торон саадыг тасалж байсан. Тухайн үед нь Хилийн цэргийн алба хаагчид галт зэвсгээр анхааруулах буудлага үйлдэхэд хил зөрчигч байж болзошгүй Тува Улсын нэг иргэн суманд оногдож амь насаа алджээ. Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Энэ талаарх эрх зүйн зохицуулалт:

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ

48.5 дугаар зүйл. “Улсын хил хамгаалах байгууллага, хилийн манаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу галт зэвсэг, тусгай хэрэгсэл, албаны нохой, биеийн хүч хэрэглэснээс үүссэн үр дагаврын төлөө хариуцлага хүлээхгүй.”

хариулах

Please enter your comment!
Please enter your name here