МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хурлаараа тэтгэврийг 100 мянгаар нэмэх шийдэлд хүрчээ. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгсөн.
Тэрээр,
“2024 оны төсвийг өргөн барихдаа Нийгмийн даатгалын сан буюу тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 12 хувь нэмэгдүүлэх төслийг ярилцсан. Тэгвэл өнөөдөр МАН-ын бүлэг хуралдаад, Ерөнхий сайдын саналаар “10 хувь нэмэгдүүлнэ гэдэг бага тэтгэвэр авагчдын хувьд 55000 төгрөг нэмэгдэх юм байна. Энэ бол бага тоо. Иймээс энэ тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна” гэсэн шийдвэрт хүрсэн.
Өөрөөр хэлбэл, НДШ буюу тэтгэврийн хэмжээг 100 000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон. Үүнтэй холбоотой эх үүсгэвэр шаардлагатай болохоор ажлын хэсэг байгуулах чиглэлээр МАН-ын бүлэг ярилцаж шийдвэрлэлээ” гэсэн юм.