Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг:
-2009, 2011, 2014 онд тус барилгыг ашиглах боломжгүй, барилгын хийц бүтээц нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэх дүгнэлтүүд гарсан. Иймд “Урт цагаан” үйлчилгээний төвийн нэгдүгээр корпус буюу спорт заал талаас нь нурааж эхэлсэн. Тус 25 этгээдтэй байгуулсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”, “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн ашиглалтгүй болон илүүдэлтэй ажлын байр, талбай, хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ”-ний 3.11-т “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг дамжуулан түрээслэх, хамтран түрээслэх бол Нийслэлийн Өмчийн харилцааны газраас зөвшөөрөл авна” гэж заасан.
Энэ талаар 25 түрээслэгчид албан ёсоор мэдэгдэж, хэд хэдэн удаагийн шаардах хуудас хүргүүлсэн. 2020 оны нэгдүгээр сараас хойш улсын төсөвт нэг ч төгрөг ороогүй. Энэ бол төрийн өмч, орон нутгийн өмч. Орон нутгийн өмчийг 3-4 жил ямар ч үр ашиггүй ашиглуулж болохгүй. Тиймээс хууль тогтоомжийн дагуу нурааж, дахин төлөвлөнө, гэжээ.