Өнөөдөр бороо орно

1300

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

[Tweet “Өнөөдөр/2020.03.30/ нутгийн төв хэсгээр, 31-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурна.”]Ихэнх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна.

2020 оны 03 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Өнөөдөр/2020.03.30/ ихэнх нутгаар үүлэрхэг. [Tweet “Төвийн аймгуудын нутгийн зарим газар болон баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.”]

Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр,  зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр  градус 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:   Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 0-2 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 47 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here