Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсаны улмаас цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон нийт 55 иргэнээс 10:00 цагийн байдлаар 41 иргэнийг эсэн мэнд оллоо.
Дээрх аймгийн 9 суманд 14 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Ингэснээр цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон 308 иргэнээс 294 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө.