“Говийн чоно-2024” дадлага, сургуулилтын уулзалт эхэллээ

104

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг Дорнод аймагт зохион байгуулна.

Тус дадлага сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан бэлтгэл ажлыг хангах хамтарсан ажлын хэсгийн төлөвлөлтийн уулзалт Дорнод аймагт эхэллээ.

Уулзалтаар олон улсын сургалт дадлага сургуулийн онцлог, зохион байгуулагдах онолын сургалт болоод хамтарсан аврах ажиллагааны дадлагын талаар санал солилцож байна.

Мөн шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй газар дээр нь танилцах бөгөөд ажлын хэсэг ирэх сарын 01-нийг хүртэл тус аймагт ажиллана.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here