“Нүүрсний сонсгол”-ын үеэр Өмнөговь аймгийн газруудыг гадны иргэдэд буюу хятадуудад эзэмшүүлэхээр өгсөн асуудал ил болж, олны анхаарлыг татаад байгаа юм. Тэгвэл уг асуудлыг харьяаллын дагуу АТГ-т шалгуулахаар хандсанаа ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр онцолжээ.
Тэрээр,
Монгол Улсын Өмнөговь аймагт газрыг Үндсэн хууль, Газрын тухай хуульд заасныг зөрчиж гадаадын иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн нь УИХ-ын нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үед нотлох баримтаар ил болсон бөгөөд уг асуудал нь Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байх тул Авлигатай тэмцэх газарт харьяаллын дагуу шилжүүлж шалгуулахаар шийдвэрлэв, гэжээ.