Б.Чойжилсүрэн: ОХУ манайд нийлүүлдэг эрчим хүчнийхээ 50%-ийг нийлүүлэх боломжгүй гэсэн

195

ОХУ-аас манай улсад нийлүүлдэг эрчим хүчнийхээ 50%-ийг нийлүүлэх боломжгүй болсон талаар өчигдөр/2023.12.12/ мэдэгдсэн байна. Уг асуудалтай холбогдуулан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өгсөн юм.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

ОХУ-аас Монгол Улс руу нийлүүлдэг эрчим хүчний хэмжээгээ хоёр дахин бууруулахаа илэрхийлсэн. Ингэхдээ 150 МВт-аас илүү эрчим хүч нийлүүлэх боломжгүй гэж мэдэгдлээ. Орос улс дотоодынхоо эрчим хүчний чадлыг хангах үүднээс экспортоо багасгах шийдвэр гаргасан гэж мэдэгдсэн.

Иймд Монгол Улсад эрчим хүчний чадлын дутагдал үүсэх эрсдэл байгаа учраас өнөөдрөөс эхлэн хэрэглэгчдийн цахилгаанд тодорхой хязгаарлалтыг хийнэ. Төвийн эрчим хүчний нэгдсэн системд харьяалагдах Улаанбаатар хот, 6 аймаг 150 суманд өдөрт гурван цаг цахилгааны хязгаарлалт хийх төлөвлөгөө гаргаад байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here