Томуу, томуу төсвт өвчний хөхцөл байдлын талаар ЭМЯ, холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд:
Энэ жилийн томуугийн дэгдэлт харьцангуй хожим эхэлсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал амбулаторийн үзлэг 3,9 хувиар бага байна гэсэн мэдээллийг мэргэжлийн байгууллага өгч байгаа. Гэвч төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд, дүүргүүдийн эмнэлэгт ханиад хүрсэн халуурсан хүүхдүүд олноор хандаж буй юм.
Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд:
Нийслэлийн хэмжээнд 2300 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа нь өмнөх 7 хоногоос 500 гаруйгаар нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, томуу, томуу төст өвчнийг 0-4 хүртэлх насныхан тусах эрсдэл өндөр байгаа үзүүлэлт юм.
Улсын хэмжээнд нэмэлтээр 1153 ор дэлгэсэн бөгөөд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 8854 хүн эмчлүүлж байгаагийн 25,9 хувь нь амьсгалын цочмог халдвартай байна.