Г.Ариунбуян: Аврагч хамгаалах хэрэгслээр бүрэн хангагдсан байсан

315

ХУД-ийн 3-р хорооны дугаар байранд гал гарч, 7 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг асуудлаар бид ОБЕГ-ын дарга Г.Ариунбуянгаас тодрууллаа. 

-Дуудлага хүлээж аваад, 9 минутын дотор очиж, ажилласан. 30 минут ажиллаж байх үед 10-аар ангиас 2 тасаг нэмэлтээр ирж ажилласан. Үндсэндээ 40 минутын турш ажиллаж, галыг унтраасан. Ингээд тухайн орон сууцанд байгаа айл өрхийг аюулгүй байдалд шилжүүлэх, галын хайгуул хийж байх явцад галын голомтод байсан гурван хүүхэд, нэг том хүн нас барсан байдалтай олдсон. 

Тухайн гал гацуурын чимэглэлээс болсон гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан. Тиймээс гацуур модоо асааж орхихгүй байхыг зөвлөж байна. Харамсалтайгаар бага насны гурван хүүхэд амиа алдлаа. Дээд давхрын нэг иргэн ухаан алдсан байдалтай эмнэлэгт хүргэгдээд нас барсан харамсалтай хэрэг гарлаа. 

Яг гацуур модны чимгэлэлээс болж гал гарсан тохиолдол жилд хэд бүртгэгддэг вэ?

-Яг гацуур модны чимэглэлээс гал гарсан гэх бүртгэл байхгүй. Орон сууцны цахилгаанаас үүдэлтэй гэж бүртгэгддэг. Өчигдрийн тохиолдлыг л  гацуураас үүдэлтэй гэж бүртгэсэн байна. 

-Тухай үед амиа алдсан аврагч хамгаалах хувцас хэрэглэл өмссөн байсан уу?

-Байранд амьдарч байсан, амьд гарсан гэрийн эзний яриагаар “тухайн үед гацуур асаж байсан. Маш их утаа байсан учраас өөрийн эрхгүй гарч явсан” гэх тайлбар өгсөн. Ийм эрдсэлтэй нөхцөлд галын уулга орж ирдэг. Тийм тохиолдол иргэд онгорхой нүх, сүв хаалга, үүдээр гарах гарц л хайдаг.

Аврагчийн хувьд хамгаалах хэрэгслээр бүрэн хангагдсан. Хорт хийн утаан баг, амьсгалын бие даасан төхөөрөмж, гал унтраагуурыг бүрэн ашигладаг. Манай аврагчийн хувьд дээд давхрын айлуудыг утаажилтын бүсээс гаргаж байх явцдаа ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн ч амиа алдсан.

Тухайн үед хоёр тасаг буюу найман алба хаагч,  хоёр машинтай ажиллаж байгаад нэмэлтээр мөн хоёр тасаг буюу найман алба хаагч нэмж ирж ажилласан. 

-Амиа алдсан аврагчийн ар гэрт ямар тусламж үзүүлдэг вэ?

-Манай аврагч бол удам дамжсан аврагч. 27 настай залуу. Энэ жил Солонгост гал сөнөөгчийн менежментийн сургуулийг төгсөөд ажиллаж байсан. Холбогдох хуулийн дагуу албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан бол 10 жилийн хугацааны цалингийн дундажтай тэнцэх тэтгэмж олгодог.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here