Ерөнхийлөгч рүү дунд хуруу гаргаж, бичлэг нийтэлсэн 3 иргэнийг 100 мянган төгрөгөөр торгожээ

184

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж бичлэгийг зурагтаараа үзэж буй иргэн салаавч, дунд хуруу гаргасан бол нэгэн гэр бүлийн хүүхдүүд түүнийг чадваргүй, чадамжгүйг илтгэн эрхйи хуруугаа доош заан, зурагтныхаа өмнө бөөнөөр бичлэг хийсэн гэх мэт үйлдлүүд гаргасан юм.

Уг асуудла анх удаагийнх бус өнгөрсөн 2023 онд солигдох мөчид нь мөн маш олон иргэн түүнпд дургүйцлээ илэрхийлэн дээрх үйлдлүүдийг гаргасан байдаг.

Тэгвэл ЦЕГ-аас дээрх салаавч, дунд хуруу гаргаж, Ерөнхийлөгчи У.Хүрэлсүхэд дургүйцлээ илэрхийлсэн иргэдийн асуудлыг шалгаж, улмаар 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч бол Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч буюу хэн байхаас үл хамааран төрт ёс, тусгаар улсын бэлгэдэл юм. Иймд олон нийтийн цахим сүлжээнд зүй бус бүдүүлэг үйлдлээр хандалт авах, учир мэдэхгүй хүүхдүүдийг оролцуулсан бичлэг цахим орчинд нийтлэх үйлдлийг дэмжихгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна, гэжээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here