Нийслэлийн онцгой комиссын хуралдаан/2020.02.26/-аар сувилал, амралтын газар, баар, фитнесс, соёл урлагийн газруудын үйл ажиллагааг 03-р сарын 30-ныг хүртэл хаасан. Тэгвэл өнөөдөр энэ хугацааг дахин нэг сараар сунгаж, 04-р сарын 30 хүртэл хаах шийдвэрийг хотын дарга С.Амарсайхан гаргасанаа танилцууллаа.
Уг захирамжид нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 945 баар цэнгээний газар, 310 дэн буудал, 87 саун, шашны 15 урсгалын 321 сүм хийд, 59 фитнесс клуб, 64 амралтын газар хамааралтай юм.