Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байна

723

2020.03.31-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

[Tweet “Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.”] Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр,  говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 2-7 градус хүйтэн,  Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр  2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 7-12 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:   Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 2-4 градус дулаан байна.Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус хүйтэн, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here