ҮАБЗ байгалийн хийн хоолой барих асуудлаар хуралджээ

328

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж ОХУ-аас БНХАУ улс руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн талаар хэлэлцжээ.

[Tweet “Ингээд төслийг хэрэгжүүлэх Ажлын хэсгийг Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулан ҮАБЗ-ийн дэргэд байгуулахаар шийдвэрлэжээ.”]

Тус Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар орсон бөгөөд Ажлын хэсгийн үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж ажиллахыг Ажлын хэсгийн даргад даалгажээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өнгөрсөн долоо хоногт хийн хоолойн төслийг эхлүүлэхийг үүрэг болгосон юм.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here