Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны 207 дугаар байрны галд өртсөн иргэдэд Улсын бүртгэлийн хэлтсийн хамт олон Улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлжээ. Тодруулбал,
- Цахим үнэмлэхийн лавлагаа,
- Хуулийн этгээдийн улсын бүртгэл лавлагаа,
- Эд хөрөнгийн эрхийн лавлагаа,
- Төрсний гэрчилгээ,
- Гэрлэлтийн гэрчилгээ,
- Тоон гарын үсэг,
- Иргэний цахим үнэмлэх
- Үндэсний энгийн цахим гадаад паспорт олгох зэрэг Улсын бүртгэлтэй холбоотой үйлчилгээг нийт 145 иргэнд үнэ төлбөргүй үзүүлж, бичиг баримтыг нь хүлээлгэн өгсөн байна.
Улсын бүртгэлийн байгууллагын хөдөлгөөнт үйлчилгээний зөөврийн тоног төхөөрөмжөөр галд өртсөн, бүртгэлийн байгууллагад ирэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд Улсын бүртгэлийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэсэн аж.