Тэд өнгөрсөн оны 08-р сард “Жунсон констранкшн” компанийн “Imperial Pacific International” LLC компанитай хамтран ажиллах гэрээний дагуу Сайпан арал дээр ажил гүйцэтгэхээр ирсэн байна.
Одоо нэгэнт ийм өндөр эрсдэлтэй бүсэд байгаа учир ажлаа зогсоогоод Монгол руугаа буцах хүсэлтээ тус улсын элчин сайдын яам болон удирдлага компанидаа илэрхийлжээ. Мөн Монгол руу ЗТХЯ, ЭМЯ, ГХЯ-д ч хандан тусгай үүргийн онгоцоор нутаг руугаа буцах хүсэлтээ илэрхийлсэн албан бичиг явуулсан байна.
Монголын талаас халдвартай бүсээс ирж байгаа иргэдийг эрүүл байх шаардлага тавьж байгаа учир тэд өчигдрөөс өөрсдийгөө тусгаарлаж, өдөр болгон халуунаа хэмжиж, дасгал хөдөлгөөн хийж эхэлжээ.
Сайпан арал АНУ-ын харьяаных боловч Япон, Солонгос зэрэг Азийн улс орнуудтай маш орйохон оршдог, Номхон далайн арал юм. Тиймээс тэнд байгаа монгол иргэд Япон, Солонгосоор дамжаад ирэх боломжтой гэж үзэж байгаа юм.
Сайпан арал дээрх иргэд:
Сайпан арал: