Дөрвөн жил тэмцсэн Заамарчуудын талд шүүх шийдвэрээ гаргажээ

1031

Засгийн газраас “Алт 2” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Төв аймгийн Заамар суманд “Эрдэнэсийн эрэг” ХХК-д хууль зөрчин ашигт малтмалын лиценз олгосон. Гэвч нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан энэ маргаан  сүүлийн дөрвөн жил үргэлжилж 03-р сарын 27-нд 9 дэх удаагийн шүүх хурал болж “Эрдэнэсийн эрэг” ХХК-аас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхэд буцаажээ.

УГ ХЭРЭГ, МАРГААНЫГ ЭРГЭН САНУУЛАХАД:

Засгийн газар “Алт 2” хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэрийг 2017 онд гаргаж, энэ хүрээндээ Төв аймгийн Заамар сум, Төмстий багийн нутагт “Эрдэнэсийн эрэг” компанид  15 мянган га талбайд ашигт малтмалын лиценз олгосон байдаг.

Ингэхдээ, 2017 оны долоодугаар сарын 27-нд АМГТГ-ын даргын  441-р тушаалаар, ХЯЗГААРЛАГДМАЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ нэрээр зөвшөөрлийг олгосон юм. АМГТГ-ын энэхүү хууль бус шийдвэрээс болж, тус нутгийн малчид малаа бэлчээх талбайгүй болох аюул тулгарсан бөгөөд нутгийн иргэд нэгдэн шүүхэд хандсан.

Ингээд 2018 оны нэгдүгээр сард хууль бус журамд үндэслэж лиценз олгосон гэж үзэн, УУХҮ-ийн сайд тухайн журмыг хүчингүй болгосон бөгөөд улмаар, “Эрдэнэсийн эрэг” компанийн лицензийг цуцлах чиглэл өгсөн ч өнөөдрийг болтол маргаан шийдэгдээгүй байна. Малчдын уйгагүй тэмцэл, жагсаал цуглааны үр дүнд “Эрдэнэсийн эрэг”-т өгсөн  15500 га талбайг 3900 болгож бууруулсан байдаг ч үлдсэн 3900 га талбайд нь мөн л иргэдийн өвөлжөө, хаваржааны газар, мал бэлчээх талбай багтсан учир иргэд өнөөдрийг хүртэл эсэргүүцсэн хэвээр байна.

Харин[Tweet “03-р сарын 27-нд болсон Улсын дээд шүүхийн хурлаар  “Эрдэнэсийн эрэг” компанийн гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.”]

хариулах

Please enter your comment!
Please enter your name here