ХАРАНГА! Фён салхины нөлөөгөөр Ховдын нутгаар салхи секундэд 28-34 метр/сек хүрч шуурна

180

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ:

Өнөө шөнө болон маргааш өдөр Фён салхины нөлөөгөөр Ховдын нутгаар салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж, шороон шуурга, маргааш өдөр Завханы нутгаар хүчтэй цасан шуурга шуурна.

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Маргааш өдөр Говь-Алтайн нутаг, Увсын өмнөд, Баянхонгорын баруун хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, Увсын зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн хойд, Сэлэнгийн баруун хэсгээр цасан шуурга шуурахыг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна. 

Иймд иргэд, жолооч та бүхэн хөдөө замд гарахгүй байх, мал хуйгаа гэрийн ойр байлгахыг сануулжбайна. 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here