Шуурхай мэдээ: Токиогоос Монгол иргэдийг татан авах нислэгт өөрчлөлт орсон талаар УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна. УОК-ын Шуурхай штабын орлогч, ЭМ-ийн дэд сайд Л.Бямбасүрэн, ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нар мэдээлэл хийж байна
Posted by Онцгой байдлын ерөнхий газар on Wednesday, April 1, 2020
[Tweet “Улаанбаатар-Токио чиглэлийн нислэгт өөрчлөлт орж маргааш буюу 04-р сарын 02-нд УБ-Токио чиглэлд 13:05 цагт хөөрөхөөр болжээ.”] Ингээд 19:00 цагт Токиод бууна. Буцаж ирэх онгоцонд өөрчлөлт ороогүй. Токиод нэг хоноод 04-р сарын 03-ны өглөө 08:30 цагаас Токиогоос нисч 13.05 цагт Улаанбаатарт газардах юм байна.
[Tweet “Сөүлийн нислэгийн хуваарьт өөрчлөлт ороогүй.”] Маргааш буюу 04-р сарын 02-нд 08:40-д хөөрөөд 12:50 цагт Сөүлд бууна. 14:20 цагт УБ руу нисч, 17:00 цагт Улаанбаатарт газардах юм.
[Tweet “Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 251 зорчигч ирнэ.”] 17 жирэмсэн эх, 0-16 насны 21 хүүхэд, өндөр настан 56 хүн ирэх ажээ.
[Tweet “Токио-УБ чигэллийн онгоцонд нийт 255 зорчигч ирнэ.”] Өндөр настан 31, эрүүл мэндийн шалтгаантай болон хөгжлйн бэрхшээлтэй 12, бага насны хүүхэдтэй гэр бүл, 2-16 насны 12 хүүхэд, жирэмсэн 4, бусад орноос дамжин ирж байгаа 52 иргэн ирэх юм.