Сангийн сайд Ч.Хүрэлбаатар коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэмжээний талаар танилцууллаа. Сангийн яамнаас коронавирусийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг монгол улсын хувьд нэг жилийн хугацаанд үргэлжилнэ гэж тооцоолжээ.
Юун түрүүнд гурван багц арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ажээ.
Нэгдүгээрт, Монгол хүний амь нас , эрүүл мэнд нэн тэргүүнд байна. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарт 200 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэсэн бөгөөд цаашид нэмэгдүүлэх ажээ.
Хоёрдугаарт, Иргэд, ААН-үүдийг дэмжих бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.
Гуравдугаарт, Эдийн засгийг идэвхижүүлэх, тэлэх, төсвөө оновчтой байлгах чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Улсаас цалинжиж буй албан хаагчдын НДШ, ХАОАТ-ыг тэглэхгүй
04-р сарын 01-ээс 10-р сарын 01 хүртэлх 6 сарын хугацаанд НДШ төлдөг иргэдийн НДШ-ийг тэглэнэ гэж Ерөнхйи сайд мэдэгдсэн. Гэвч дараах гурван албан тушаалтан үүнд хамаарахгүй ажээ.
-Улсын төсвөөс цалингаа авдаг албан хаагчид,
-Төрийн өмчит ААН, орон нутгийн өмчит ААН, төрийн болон орон нутгийн оролцоотой ААН-үүдийн ажилчид,
-Тендерээр ажлаа хийж буй компаниудын ажилчид.
Үлдсэн бүх салбарын ажилчид НДШ, ХАОАТ-аас зургаан сарын хугацаатай бүрэн чөлөөлөгдөнө. Гэхдээ [Tweet “ЭМД-ыг чөлөөлөөгүй учраас энэ даатгалын төлбөрөө төлөх ёстой.”]
Харин [Tweet “Төрийн байгууллагын шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоосон боловч ажлын байраа хадгалж буй ААНБ-ын ажилчдад сар бүр 200 000 төгрөг олгоно.”]
Үүнээс гадна:
-2020 оны эхний улирлын НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сард буцаан олгоно
-[Tweet “”Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг тавдугаар сард багтаан олгоно”]
-2020 онд ногдол ашиг тараахаар зарласан ХК-иуд ногдол ашгаа тавдугаар сарын 31-нээс өмнө тараана
-Цахилгаан төлбөрөө төлж амжаагүй айлуудын тогийг таслахгүй, алданги тооцохгүй
-НДШ-ээ 2020-04-01-нээс өмнө төлөөгүй ААНБ-д торгууль, алданги тооцохгүй ажээ.
Ингэснээр нийт ААН-ийн 96 хувь нь энэ хөнгөлөлтөд хамрагдана гэж тооцоолжээ.