Болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

64

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны 03-р сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хэнтийн уулс, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор хотгор, Тэс  голын хөндийгөөр -4…-9 хэм, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 0…-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11…+16 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +6…+11 хэм, бусад нутгаар +1…+6  хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +3…+5 хэм дулаан байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here