Газраа гадныханд 100 жилээр ашиглуулах “ захилагат хууль” -ийн автор Ч.Хүрэлбаатар УИХ-ын гишүүн А. Адьяасүрэнг заналхийлжээ.

243

Өнөөдөр, олон улсад газар нутаг эзэмших эрхээс үүдэлтэй зөрчил, маргаан, даамжирч, мөргөлдөөн, дайсагналд хүрч өдөр тутам хэдэн мянган энгийн иргэд, хүүхдүүдийн амь үрэгдсэн хэрцгий явдал болж, НҮБ-ын аюулгүйн зөвлөл ч хүчин мөхөсдөж байгаа билээ.

Гэтэл Монгол улсын хууль тогтоох дээд байгууллага УИХ нь газар нутгаа гадныханд 100 жилээр ашиглуулах тухай хуулийн төсөл батлахыг завдсан. Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд аюултай гэж үзээд ард иргэд нь талбай дээр жагсаж тэмцэж байж хуулийг буцаан татуулсан. Гэвч энэ хуулийг батлуулах гэсэн гадны захиалагчид, түүнийг гүйцэтгэгчид санаархалаа гүйцээхийн төлөө өнөөдөр ч уйгагүй ажиллаж байна. Тус хуулийг санаачлан батлуулахаар оролдсон ЭЗХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нь энэ алдаа дутагдалдаа дүгнэлт хийж засахын оронд улангасан өширхөж яваа ажээ. Гадныханд газар нутгаа 100 жилээр өгөхийг эсэргүүцсэн УИХ-ын цөөхөн гишүүдийн нэг А.Адьяасүрэнг засгийн газрын ордонд Ч.Хүрэлбаатар заналхийлсэн байна.

Тус хуулийн өөрчлөлтийг “захиалагсад” Ч.Хүрэлбаатар гишүүнийг, эмэгтэй гишүүнийг сүрдүүлэн заналхийлэх хэмжээнд хүртэл шахаж, айлгасаар байгаа бололтой.

Энэ хуулийг сиймхийгээр дахин зүтгүүлэхгүй гэсэн баталгаа алга. Ард иргэд минь сонор сэрэмжтэй л байдаг юм шүү.

Баасанжавын Отгон

хариулах

Please enter your comment!
Please enter your name here