Сангийн сайд Б.Жавхлан: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилга барьж буй ААН-ийн 100 гаруй төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

33

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилга барьж буй ААН-ийн 100 гаруй төлөөлөгчийг хүлээн авч уулзаж, тулгараад буй зайлшгүй бэрхшээлийг шийдвэрлэв.

(2024/03/28)

Барилгын салбарын төлөөлөгчид, ажилчдын тарифт цалингийн жишгийг шинэчлэх, зөрүүг тооцож олгох хүсэлт тавилаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 оноос өмнө батлагдсан төсөл арга хэмжээний төсөвт өртгийг 2009 онд мөрдөж байсан барилгын ажилтны тарифт цалингийн жишгээр тооцож иржээ. Харин 2021 оноос хойш батлагдсан төслүүдийн төсөвт өртгийг 2019 оныхоор тооцож байна.

Иймээс 2021 оноос өмнө ажил авсан ААН-үүдийн хүсэлтийг хүлээн авч барилгын ажилтны цагийн хөлсийг нэг түвшинд хүргэж, зөрүүг арилгахаар шийдвэрлэлээ.

🔗Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар жилд дунджаар 1100 гаруй төсөл хэрэгжиж байна. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх явцад барилгын материалын үнийн өсөлт, цалингийн өсөлтөөс хамаарч төслүүдийн төсөвт өртөг жилээс жилд нэмэгдэх эрсдэл үүсдэг.

Эдгээр эрсдэл, асуудлыг шийдвэрлэхэд УИХ, Засгийн газраас холбогдох шийдвэрүүдийг гаргуулж, тэр хүрээнд үнийн өсөлт, нэмэлт санхүүжилтийг мэргэжлийн болон аудитын байгууллагын дүгнэлтэд үндэслэн 2023-2024 оны төсөвт тусгаснаар 2023 онд барилгын материалын үнийн өсөлтөд 303.4 тэрбум төгрөг, 2024 онд 660.0 тэрбум төгрөг тус тус олгохоор баталсан.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here