Дундговь аймагт хэрэгжиж буй “СҮҮ ХӨТӨЛБӨР” өргөжин цэцэрлэгүүдэд хэрэгжүүлж эхэллээ

68

Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын санаачилгаар хүүхэд, багачуудад бага наснаас нь эрүүл, зөв хоол хүнсийг хэрэглүүлж, бие бялдар, эрүүл мэндэд нь хэрэгцээтэй зөв дадал суулгах, кальцийн өдөрт авах хэмжээг нэмэгдүүлэн, ясны сийрэгжилтээс сэргийлэх, хүүхдийн цусан дахь Д витамины дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Сүү хөтөлбөр”-ийг 2023 оны есдүгээр сарын 1-ээс “Боловсролын чанар, хүртээмжийг дэмжих жил”-ийн хүрээнд аймгийн бүх ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тэгвэл уг хөтөлбөр хамрах хүрээгээ тэлж энэ хичээлийн жилийн дөрөвдүгээр сарын 1-ээс цэцэрлэгийн хүүхэд багачуудад “Сүү хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлжээ.

Тус хөтөлбөрт 15 сумын 22 цэцэрлэгийн 3550 хүүхдийг хамруулан, хичээлийн таван өдрийн гуравт нь 60 грамм сүү өгөхөөр шийдвэрлэн хэрэгжүүлж эхэлсэн байна. Дундговь аймагт Японы “ЖАЙКА” олон улсын байгууллагаас Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуультай хамтран “Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2, 4-р ангийн сурагчдаас түүврээр авсан хоёр удаагийн судалгааны үр дүнд хүүхдүүдийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ бага, үүнээс үүдэн кальци, Д амин дэмийн дутагдал их, ясны сийрэгжилттэй, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглэх давтамжийн хувь бага байна гэсэн дүгнэлт гарсан байна.

Хүүхэд бүр эрүүл саруул, эсэн мэнд амьдрах их үйлсийн төлөө хамтдаа энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа сумдын Засаг дарга, цэцэрлэгийн эрхлэгч, багш нар болон эцэг эхчүүд та бүхэндээ талархал илэрхийлье.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here