Дундговь аймгийн “АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ АНХДУГААР ЧУУЛГАН”-ыг зохион байгууллаа

20

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилгаар 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан Дундговь аймгийн Засаг даргын ивээл дор Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын “Ахлагч бүрэлдэхүүний анхдугаар чуулган”-ыг энэ сарын 29-ний өдөр Мандалговь хотноо зохион байгууллаа.

Тус чуулганы нээлтийн ажиллагаанд Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Од-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Монгол Улсын гавьяат хууль, Хошууч генерал Ж.Содном, Хошууч генерал П.Одонбаатар, Хошууч генерал Б.Баярмагнай, Монгол Улсын анхны эмэгтэй генерал болох Бригадын генерал Г.Болор болон төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд оролцов.

Чуулганы нээлтэд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат хэлсэн үгэндээ “Ахлагчийн жил”-ийг тохиолдуулан зохион байгуулах олон талт арга хэмжээний хүрээнд ахлагчийн бүрэлдэхүүнийг чадавхжуулж, хөгжүүлэх, тэдний гэр бүл, нийгмийн хамгаалал, ажлын орчныг сайжруулах чиглэлээр бодит ахиц дэвшил гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Дундговь аймгийн хэмжээнд Цэргийн гавьяаны одонт Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламж, Цагдаагийн газар, Тагнуулын хэлтэс, Шүүх шинжилгээний хэлтэс зэрэг зургаан байгууллагад нийт 220 орчим ахлагч ажиллаж байна. Тус жилийн хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар 11 хүний бүрэлдэхүүнтэй “Аймгийн ахлагчийн зөвлөл”-ийг байгуулсан байна.

Энэ үеэр салбар салбартаа манлайлан ажиллаж байгаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарт болон “Ахлагч бүрэлдэхүүний анхдугаар чуулган”-ыг угтан зохион байгуулсан “Цол бүхэн сайхан” таван төрөлт тэмцээний шилдгүүдэд шагнал гардуулсан юм. Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 25-р ангийн жолооч, гал унтраах автомашины жолооч, ахлагч У.Бямбасүрэнг ахлах ахлагч цолоор, Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.Бямбадалайг цагдаагийн дэд ахлагч цолоор тус тус шагналаа.

“ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ I” МЕДАЛИАР

-Тагнуулын хэлтсийн жолооч, ахлах ахлагч Сугирын Ёндон

“ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ I” МЕДАЛИАР

-Цагдаагийн газрын Дэрэн сумын хэсгийн цагдаа, ахлагч Эрдэнэчулууны Наранхүү

“ДАЙЧИН АЛДАР II” МЕДАЛИАР

-Онцгой байдлын газрын Гал унтраах албаны жолооч, ахлах ахлагч Баярбаатарын Энхболд

“ДАЙЧИН АЛДАР III” МЕДАЛИАР

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Батбилэгийн Түвшинсайхан

ДУНДГОВЬ АЙМГИЙН “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ЭЭР

-Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламжийн зэвсгийн нярав, ахлах ахлагч Мягмарсүрэнгийн Лувсандагва

-Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламжийн операторын жолооч, ахлагч Сугирын Баттогтох

-Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламжийн шалган нэвтрүүлэхийн жижүүр, ахлагч Батжаргалын Нямрагчаа

-Онцгой байдлын газрын Хулд сум дахь Эрэн хайх аврах бүлгийн аврагч, ахлагч Батсайханы Лувсандорж

-Онцгой байдлын газрын гал унтраах автомашины жолооч, дэд ахлагч Элбэгийн Жамц

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нярав, дэд ахлагч Цэгмидийн Мөнхцэцэг

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН “ЖУУХ БИЧИГ”-ЭЭР

– Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламжийн радиотелеграфчин, ахлах ахлагч Дашзэвгийн Цэцэгмаа

-Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламжийн радиотелеграфчин, ахлагч Содномпэлжээгийн Өнөрзул

-Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламжийн ахлах оператор, ахлагч Батсүрэнгийн Золбаяр

-Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламжийн нярав, ахлагч Бүдширийн Ванчиндорж

-Тагнуулын хэлтсийн харуул, шалган нэвтрүүлэгч, дэд ахлагч Цэенготовын Алтангэрэл

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дүрс бичлэг хяналтын ажилтан, дэд ахлагч Гантөмөрийн Жаргалсайхан

-Цагдаагийн газрын жолооч цагдаа, ахлагч Дашгончигийн Чимэддорж

ДУНДГОВЬ АЙМГИЙН 80 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИАР

– Онцгой байдлын газрын 124 дүгээр салбарын нөөцийн барааны нярав, дэд ахлагч Дэлгэрмаагийн Мөнхбаатар нарыг тус тус шагнаж урамшуулав.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here