УГТЭ: “Сувилагч мэргэжилтний үнэ цэн ”өдөрлөг боллоо

110

Улсын гуравдугаар төв эмнэлгээс сувилагчийн ажлын онцлог, ач холбогдол, үнэ цэнийг ойлгуулах, хүүхэд залууст сувилагч мэргэжлийг сонирхох нөлөөлөл үзүүлэх зорилготой “Сувилагч мэргэжилтний үнэ цэн” өдөрлөгийг өнөөдөр /2024-05-01/ зохион байгууллаа.  
Өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ УГТЭ-ийн захирал Ц.Төмөр-Очир нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад сувилагч мэргэжилтний үүрэг оролцоо ихээхэн чухал ач холбогдолтойг өнгөрсөн жилүүдэд дэлхий даяар дэгдсэн цар тахлын хүнд үе илүү тод харуулсныг дурдаад Монгол Улсын хэмжээнд хүүхэд залууст сувилагч мэргэжлийн онцлогийг ойлгуулах, сувилагч мэргэжлээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх шаардлага байгааг онцолсон.

Өдөрлөгт нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 170 гаруй багш, сурагч оролцсон бөгөөд асран сувилах талаар анхны мэдэгдэхүүнтэй болж, зөв зан үйлд суралцаж, төлөвших талаар мэдээлэл авсан юм.
Мөн УГТЭ-ийн эмч, резидент эмч, сувилагч нар сурагчдад артерийн даралт, халуун үзэх, амьсгал тоолох, судасны лугшилт тоолох, уушги, зүрх чагнах, амилуулах суурь тусламж болон хараа сонсголоо хэрхэн хамгаалах чиглэлээр дөрвөн өртөөнд хуваагдан сургалт явууллаа.

Түүнчлэн тус эмнэлгийн СДОЭТ-ийн сувилагч Б.Наранцэцэг, УСТ-ийн Г.Өөдөс нар мэргэжлээ сонгосон түүхээ хуваалцаж, ажил мэргэжлийнхээ онцлог, бэрхшээл, давуу талыг хүүхдүүдэд сонирхуулсан.
Өдөрлөгт оролцсон хүүхдүүд сувилагчийн хувцас өмсөж яаралтай түргэн тусламжийн үйл ажиллагаатай биечлэн танилцсан нь тэдэнд сонирхолтой байгааг хэлж, сувилагч мэргэжлийг сонгох хүсэлтэй болсон тухай сэтгэгдлээ хуваалцсан юм.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here