Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой мэдээлэл өглөө. Тэрээр юун түрүүнд ЭЕШ-ын хугацаа хойшлохгүй, бүртгэл 04-р сарын 15-ны 18:00 цаг хүртэл хийгдэнэ гэдгийг онцоллоо.
[Tweet “Манай улсын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа 65 хоног тасраад байна.”] Хөл, хорио 04-р сарын 30-нд тавигдах бөгөөд дахин сунгахгүй бол сургууль, цэцэрлэг хэвийн хуваарийн дагуу хичээллэнэ. Гэвч нөхцөл байдлаас шалтгаалаад хэрхэх нь тодорхойгүй байна.Харин хорио цээрийн дэглэм сунгахаар бол 12 дугаар ангийн сурагчид танхимын аргаар ЭЕШ-ын 10 хичээлээр сурагчдад давтлага өгүүлэх боломжийг судалж байгаа ажээ. Хөдөө орон нутгийн сурагчид дотуур байрнаасаа явсан энэ үед хэрхэн дотуур байранд байрлуулах, танхимын давталтыг яаж зохион байгуулах талаар төлөвлөгөө гаргаж байгааг онцоллоо.
[Tweet “Хорио цээрийг сунгасан ч Элсэлтийн ерөнхий шалгалтын хугацааг сунгахгүй.”] Иймээс танхимын аргаар төгсөх ангийн сурагчдад давтлага хичээл орно. Нэг ангид 10-15 хүүхэд байхаар мөн хэдэн цагаар хичээллэх талаар мэргэжлийн байгууллагын зөвлөмжинд тулгуурлан хуваарь гаргахаар төлөвлөжээБоловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-д бэлтгэгчдэд зориулан “Цахим зөвлөх” www.helper.eec.mn портал сайт ажиллуулж эхэлсэн байна. Уг сайтад бүх төрлийн мэдээлэл, шалгалт, хичээлүүд оржээ.