ГССҮТ: “Багш шавийн эрдмийн уулзалт 2024” хэлэлцүүлэг зохион байгуулав

66

“Олон улсын сувилагч нарын өдөр”-ийг угтан Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс АШУҮИС-ийн Сувилахуйн сургуультай хамтран энэ сарын 03-ны өдөр “Багш шавийн эрдмийн уулзалт-2024” уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаа нь сувилагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч мэргэжилтнүүдийг төгсөлтийн дараах сургалтад тасралтгүй хамруулан хийх, мөн ажил мэргэжлийн хэрэгцээ шаардлагад үндэслэн бусад сургалтыг зохион байгуулах, тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, хэлэлцүүлэг хийх, туршлага солилцох зорилготой бөгөөд энэхүү уулзалт, хэлэлцүүлэгт сувилагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч зэрэг 96 хүн хамрагдсан байна.

Энэ хүрээнд:

  • АШУҮИС-ийн төгсөгчдийн холбооны тэргүүн, “Энэрэл” дээд сургуулийн ахлах багш, клиникийн профессор С.Сэргэлэнчимэг “Эмнэлгийн мэргэжилтэн өөрийгөө хөгжүүлэх тухай”,                                                               
  • АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн НЭМС-ийн тэнхимийн багш, БСУ-ны доктор П.Одонжил “Сувилахуйн удирдлага манлайлал”,  
  • АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн НЭМС-ийн тэнхимийн дэд профессор, СУ-ны доктор Г.Хулан “Сувилахуйн судалгаа арга зүй”,  
  • АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн ББС-ын тэнхимийн багш, АУ-ны доктор Г.Намуун “Нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээ”,  
  • АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн ББС-ын тэнхимийн багш, АУ-ны магистр М.Эрдэнэцэцэг “Хөдөлмөр заслын тухай ойлголт”,  
  • АУ-ны магистр, клиникийн профессор Л.Сундуй-Янжмаа “Осол гэмтлийн үнэлгээ, Сувилахуйн тусламж үйлчилгээ” сэдвээр сургалт хийлээ.

“Багш шавийн эрдмийн уулзалт-2024” уулзалт, хэлэлцүүлэг гурван үе шаттай явагдсан бөгөөд Түлэнхийн мэс заслын тасгийн сувилагч О.Баасанжаргалын зүгээс ажлын гарааг нь эхлүүлэн зааж сургаж, чиглүүлсэн эрхэм багш, ТМЗТ-ийн сувилагч М.Сайнпүрэв багшдаа хүндэтгэл үзүүлсэн нь бас нэгэн онцлох үйл явдал болсон юм.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here