… Төв талбайн урд “Хонхтой цэцэрлэг”-ийг 3,2 тэрбумаар тохижуулах нэрээр хашаа барьжээ. Усан оргилуур, зам төдийхөн тэгээд 3,2 тэрбум. Олон хүний хүч хөдөлмөрөөр, олон жил ургасан цэцэрлэгийг устгахын төлөө ийм их мөнгө зарахыг эсэргүүцэж байна.
Тэр усан оргилуур чинь жилийн 365 хоногийн хэдэн өдөр нь ажиллах вэ? Харин наад мод бутаар чинь хичнээн хүний амьсгалах агаар цэвэрлэгдэх вэ?
Та хотын дарга л юм бол хүсээд байгаа тохижилттой цэцэрлэгт хүрээлэнгээ цоо шинэ газар барьчих.
Зайсан толгойг эзэлж, хувийн цогцолбороо барьсан ах дүүсийн шунал, хотын дарга болоод ч дарагддаггүй ээ, хотын дарга аа?
[Tweet “Хотын даргын төрсөн ах Сайнбуянгийн Уламбаярын “Зүүн баян рефайнери” гэдэг компани Туул голын хоёр га бургасыг хядсан.”]Одоо дүү нь хотын даргын эрх мэдлээр далайлгаж байгаад төв талбайн цэцэрлэгийг хядах нь л дээ. Бургас хядагчдад хотынхоо удирдлагыг өгсөн нь МАН-ын боловсон хүчний бодлого юм уу?
Бүтээн байгуулах нэрээр хувьдаа мөнгө угаах таны санаа угаасаа бүтэхгүй. Ерөнхийлөгчтэй худ ураг болсноо бяртай боллоо гэж эндүүрээгүй биз дээ. Төрийн эрх мэдэл ард түмний гарт байдгийг мэдэж ав С.Амарсайхан дарга аа!
Сэтгүүлч Б.Отгон