Дархан-Уул аймгийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар хүртээмж, хүнсний хангамжийн тогтолцоог сайжруулах мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургуулийн хоол үйлдвэрлэлд ашиглах хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг худалдан авах ажиллагааг ерөнхий гэрээнд шилжүүлэх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор ХХААХҮЯ, ТХААГ, ШУТИС-ын ҮТС, Бест хөтөлбөртэй хамтран Дархан-Уул аймагт сургалт зохион байгууллаа.
Сургалтад аймгийн холбогдох төрийн захиргааны байгууллагууд, боловсролын сургалтын байгууллагын төлөөлөл, хүнс үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл 73 ажилтан, албан хаагч оролцлоо.
Дархан-Уул аймаг хүнсний хангамжийн асуудлаа сайжруулах хүрээнд судалгаа, тооцоолол хийж санал боловсруулах төслийн нэгжийг БШУГ-ын дэргэд байгуулаад байна.
Сургалт, үйл ажиллагааг дараах агуулгын хүрээнд зохион байгуулав. Үүнд:
Хүнсний салбарын бодлого, хууль эрх зүйн орчин
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ
Хүнсний бүтээгдэхүүнийг ерөнхий гэрээнд шилжүүлсэн сайн туршлага
Хүнсний хангамжид орон нутгийн оролцоо
Ерөнхий гэрээний аргаар худалдан авах ажиллагааг зохион байгуулах тухай
Хүнсний хангамж, тендерийн асуудал нь төрийн байгууллагуудын хувьд тулгамдсан асуудлын нэг байсан тул цаг үеэ олсон чухал сургалт байлаа гэж оролцогчид дүгнэлээ.