Замын -Үүдийндэд ерөнхий консул Жан-Иштэй албан уулзалт хийлээ

58

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Замын-Үүдэд суугаа Дэд ерөнхий консул Жан-Иши, дэд консул Бао Юйлань нар энэ сарын 14-нд орон нутагт ажиллаж, аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр Дундговь аймаг, Хятадын муж, хот хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, боловсрол, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр Замын-Үүдийн Ерөнхий консулын газартай хамтран ажиллах санал уламжилсан юм.

Дэд ерөнхий консул Жан-Иши орон нутгаас гаргасан саналыг дэмжин ажиллах боломжтой талаар дурдан тус Ерөнхий консулын газраас хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэхээр ажиллаж байгааг онцолсон байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here