Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өчигдөр/2020.04.03/ Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн. Харин түүнийг намын гишүүд нь урт цуваа үүсгэн тосчээ. Чингис хаан нисэх буудлаас хотын төв рүү явах зам дагуу гар өргөн угтаж буй хүмүүсийг тэрээр өөрийн утсаар бичжээ.
Тэрээр “Сайхан өглөөний мэнд. Олон сайхан хүний сэтгэл, тус дэм, угтаж үйлчлэх нь мянга талархаад барамгүй. Нислэг, ариутгал, тээвэр, үйлчилгээ, зохицуулалт супер. Зарим нь бүр хадаг сүүгээ бариад тосох. Цонх хаалга битүү автобус. Болдогсон бол мэнд мэдэж, золгон уулзмаар. Баярлаж байнөө” гэжээ.
Харин түүнийг ирэнгүүт нь баривчилна гэсэн хүлээлт байсан ч коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор 21 хоног тусгаарлаад гарч ирсний дараагаар нь хуулийн дагуу шийднэ гэдгийг АТГ-аас мэдэгдсэн юм.
Сайхан өглөөний мэнд. Олон сайхан хүний сэтгэл, тус дэм, угтаж үйлчлэх нь мянга талархаад барамгүй. Нислэг, ариутгал, тээвэр, үйлчилгээ, зохицуулалт супер. Зарим нь бүр хадаг сүүгээ бариад тосох. Цонх хаалга битүү автобус. Болдогсон бол мэнд мэдэж, золгон уулзмаар. Баярлаж байнөө pic.twitter.com/G0hChRXh4q
— Цахиагийн ЭЛБЭГДОРЖ (@elbegdorj) April 4, 2020