…Дорнодын Цагаан-Овоо сумаас танил малчин эмэгтэй утас цохиж байна. Хоолой нь зангираад ярьсан нь : “[Tweet “Зүүн 3 аймгийн ноолуур гараад дууслаа.”]
[Tweet “Ноолуур 60,000 -аас дээш гарахаа болилоо.”] Анх гарахдаа 80,000 төгрөгөөр гарсан. Тэр үед өгөх гэтэл Хүнс хөдөө аж ахуйн сайд Ч.Улаан зурагтаар “Энэ жилийн ноолуурыг 100,000-аас доош өгч болохгүй“ гэж лүндэгнэсэн. Төрийн сайд хэлж буй болохоор 100,000 хүрэх юм байна гээд банкны зээлээ хойшлуулаад 04 сарын 01 хүртэл хүлээлээ. Энэ хооронд өсөх байтугай буучихлаа. Малчид бид чинь жилдээ ганц удаа мөнгөний бараа харж, банкнаас тавьсан өр зээлээ нугалдаг үе.
Ч. Улаан сайдаа! Та монгол улсын ЗГ-ын гишүүн, төрийн сайдын хувиар энэ мэдэгдлийг хийсэн. Таны хариуцлаггүй амлалтаас болж, итгэсэн малчид хохирчихлоо. Та болоод таны ЗГ худал хэлээгүй юм бол яг одоо өөрөө газар дээр нь очоод 60.0000 болчихоод буй ноолуураа 100.000-аар ав. “Улайдаггүй” Ч.Улаан алдар чинь тэндээ л биз. Битгий мөрөөрөө халуунд халж, хүйтэнд хөрч яваа малчдаар даажигнаж, тохуурх!!!
Ноолуураа 100,000-д өгөх малчдын утсыг надаас аваарай! Дунд нь таниас илүү малчдын ноолуурыг борлуулж өгдөг муу нэртэй ченжүүд хүртэл хохирч байна.
Хулгайч, худалч хүмүүс үүнээс хойш төрд байх ёсгүй. Бид тэвчсэн. Одоо болно!Ноолуураа ачиж ирээд яамны үүдэнд 100,000 аар өгье гээд жагсвал та яах юм бэ?