Цахим чуулганы нээлт 12:00 цагаас эхэлнэ

406

[Tweet “УИХ-ын хаврын чуулганы нээлт өнөөдөр 12:00 цэг эхэлнэ.”]Чуулганыг өнөөдрөөс цахимаар буюу онлайн хэлбэрээр зохион байгуулах юм. УИХ-ын гишүүд Төрийн ордонд байх 4-5 танхимд хуваагдан сууж, Ipad төхөөрөмж ашиглан чуулганы нээлтэнд оролцох юм.

УИХ-ын хаврын чуулганы хамгийн эхний хэлэлцэх асуудал бол УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн өнгөрсөн долоо хоногт/2020.04.01/ өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм. Энэ дэгийг хэлэлцсэнээр чуулганы хуралдааныг цахим хэлбэрээр явуулах эрх зүйн орчин бүрдэнэ. Үүний дараа Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааныг цахимаар хуралдуулах дэгийн дагуу зохион байгуулж явуулна. 

[Tweet “Нээлтийн дараа УИХ дахь намуудын бүлэг, зөвлөл, Байнгын хорооны үйл ажиллагаа дэгийн дагуу явагдана.”]

Намын бүлгүүдийн хуралдаан: 

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Төрийн ордны их” танхимд; 

УИХ дахь АН-ын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд;

УИХ дахь ШИНЭ намын зөвлөлийн хуралдаан “В” танхимд тус тус болно.

 

Хэвлэл мэдээллийн ажилтан, албан хаагчид УИХ-ын даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 46 дугаар захирамжийн хавсралтаар “Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх түр журам”ын дагуу цахим чуулганыг сурвалжилжлах юм.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here