Дахин нэг иргэний цогцсыг гаргалаа

663

Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан иргэдийн цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Аврагчид өчигдөр таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, 19:04 цагт нэг иргэний цогцсыг гаргасан бол өнөөдөр 13:32 цагт дахин нэг иргэний цогцсыг ийн гаргасан байна.

Ингэснээр одоо дахин хоёр иргэн, хоёр техник хэрэгсэл дарагдсан хэвээр үлдэж байна. Нурангид дарагдсан хоёр техник рүү хүрч очих замыг тавьж дуусгасан ч ундарсан усыг соруулж зайлуулах ажил хийгдсээр байна. Ундарга нь татрахгүй байгаа тул аврах ажиллагаа хүнд нөхцөлд үргэлжилсээр байгаа юм.

Ослын голомтод ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Онцгой байдал, МХЕГ, “Эко-Алтан Заамар” ХХК, Заамар сумын ЗДТГ-ын нийт 100 гаруй хүн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here