Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр “ДЦС-4” ТӨХК-ийн 123 МВт-ын өргөтгөл, “ТУРБОАГРЕГАТ №1-4 ШИНЭЧЛЭЛ”+89 МВт-аар нэмэгдүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлж эрчим хүчний үйлдвэрлэлийг 212 МВт-аар нэмэгдүүллээ.
Дулааны IV Цахилгаан Станц нь төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 59.4 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 54.8 хувийг дангаараа хангадаг Монгол Улсын эрчим хүчний хамгийн том үйлдвэр юм.
2012-2015 онд “Дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг өргөтгөх төсөл”-ийг хэрэгжүүлэв. Ингэснээр:
Станцын суурилагдсан хүчин чадлыг цахилгаанаар 123 МВт, дулаанаар 188 Гкал/цагаар нэмэгдүүлсэн.
Цахилгаан эрчим хүчний жилийн үйлдвэрлэл 500 сая гаруй кВт.цаг буюу 250 мянган өрхийг хангах хэмжээнд нэмэгдсэн.
Дулааны эрчим хүчний жилийн үйлдвэрлэл 400 мянган Гкал/цагаар буюу 15 мянган өрхийг хангах хэмжээгээр нэмэгдсэн.
Тус төсөлд Хөгжлийн банкнаас 70 сая ам.долларын санхүүжилт олгосон бөгөөд 2022 онд зээлээ бүрэн төлж барагдуулсан.
2018-2020 онд “ТУРБОАГРЕГАТ №1, 2, 3, 4-ийг шинэчлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлсэн. Ингэснээр:
Станцын суурилагдсан хүчин чадал 89 МВт-аар нэмэгдсэн.
Турбинуудын уурын зарцуулалт багасаж, 2022 онд 117.6 мянган тн жишмэл түлш буюу 10.3 тэрбум төгрөгийг хэмнэсэн.
2022 оны байдлаар 337.4 сая кВт цаг цахилгаан эрчим хүч илүү үйлдвэрлэж, 2020 оноос хойш 77.8 тэрбум төгрөгийн үр ашигтай ажиллаж энэ хэмжээгээр импортын цахилгаан эрчим хүчний хэрэглээг хааж валютын гадагшлах урсгалыг бууруулсан байна.
Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр аваарай.