Монгол Улсын Хөгжлийн банк тогтвортой хөгжлийг дэмжинэ

69

Монгол Улсын Хөгжлийн банк нь улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжих томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэгч бодлогын гол банк болохын хувьд 2021 оноос Тогтвортой Санхүүгийн Холбооны үндсэн гишүүн болон хамтран ажиллаж байгаа билээ. Тогвортой санхүүжилтийг Монгол Улсад хөгжүүлэхэд манлайлан ажиллаж байгаа тус холбоотой хамтарч байгаагийн зэрэгцээ 2023 онд Хөгжлийн банк Тогтвортой хөгжлийн бодлогоо баталж, банкны тогтвортой санхүүжилтийг хөгжүүлэх ажлын замын зургийг батлан хэрэгжүүлж буй.

Тэгвэл Монгол Улсын Хөгжлийн банк энэхүү үйл ажиллагаа улам өргөжүүлж, Япон улсын хамгийн том банк болох MUFG-ийн дэмжлэгтэйгээр Тогтвортой санхүүжилтийн хүрээ (Sustainability Financing Framework) баримт бичгийг боловсруулж байна. Энэхүү баримт бичиг нь ногоон бондын зарчмын шаардлагыг хангаж буй эсэхийг олон улсад хянан баталгаажуулахад хөндлөнгийн үнэлгээний байгууллага оролцдогоороо онцлогтой. Хөгжлийн банкны тухайд “Moody’s Investors Service” олон улсын байгууллагаар энэхүү баталгаажуулалтаа хийлгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна.

https://www.dbm.mn/news/1963

#ТОГТВОРТОЙ_ХӨГЖИЛ

хариулах

Please enter your comment!
Please enter your name here