Ж.Батаа: Хөгжлийн банк Эрчим хүчний сэргэлтэд томоохон хувь нэмэр орууллаа

276

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн, Дорнод аймаг дахь “Чойбалсан дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50МВт-аар өргөтгөх” төслийн нээлт энэ сарын 6-н буюу Пүрэв гарагт боллоо. Энэ нь тус банкнаас эрчим хүчний салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд санхүүжүүлсэн найм дахь амжилттай төсөлд тооцогдож байна. Төслийн талаар Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Ж.Батаатай ярилцлаа. 

-Өчигдөр буюу Пүрэв гарагт нээлтээ хийсэн “Чойбалсангийн дулааны цахил­гаан станцыг 50МВт-аар өргөтгөх” төслийг Монгол Улсын Хөгжлийн банк­наас санхүүжүүлсэн. Уг төслийг ямар шалгуураар хэрхэн санхүүжүүлсэн талаар ярилцлагаа эхлүүлье.

-Монгол Улсын Хөгжлийн банк нь эдийн засгийн хөгжлийг дэмжсэн томоохон төсөл хөтөлбөрүүдэд дунд болон урт хугацааны санхүүжилт олгодог, хөгжлийн бодлогын цорын ганц банкны хувьд шинээр хэрэгжиж буй эрчим хүчний төслүүдийг дэмжин, санхүүжүүлж ирсэн. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөр, Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Эрчим хүчний салбарын чиглэлээр “Чойбалсангийн Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг өргөтгөх, шинэчлэх ажлыг хэрэгжүүлнэ” гэж заасан. Энэ хүрээнд Хөгжлийн банкнаас энэхүү төслийг дэмжиж БНХАУ-ын Хөгжлийн банкны эх үүсвэрээр 420 сая юанийн санхүүжүүлж ажилласан. Энэ бол Монгол Улсын эрчим хүчний салбарт сүүлийн жилүүдэд хийгдээгүй, чухал ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалт бөгөөд Хөгжлийн банкны амжилттай хэрэгжсэн онцлох төслүүдийн нэг юм. 

-Төслийн ач холбогдлын талаар Та илүү дэлгэрүүлж ярихгүй юу?

-Энэ төсөл хэрэгжсэнээр нийлүү­лэлтийн хомсдол үүсээд байгаа эрчим хүчний салбарт томоохон хэмнэлт бий болох юм. Тодруулбал, тус төсөл амжилттай хэрэгжиж, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн 36 сумыг эрчим хүчээр хангах ба Төвийн бүсийн эрчим хүчний системд 18МВт-ын цахилгаан хэмнэлт бий болно. Улаанбаатар хот өнгөрсөн өвлийг хүнд давсан шүү дээ. Оргил ачаалалтай улиралд эрчим хүчний хязгаарлалтыг хэсэгчлэн хийж байж хавартай золгосон. Тэгвэл Чойбалсангийн ДЦС ашиглалтад орсноор төвийн бүсийн эрчим хүчний сүлжээнд хэмнэгдэх 18-20МВт-ыг Улаанбаатар хотод дутагдаад буй цахилгааны хэрэгцээг нөхөхөд ашиглаад явах юм. Нөгөө талаар Цайрт-Овоо, Петрочайна дачин тамсаг, Цайрт Минерал зэрэг зүүн бүсэд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн 15 том компанийг найдвартай эрчим хүчээр тогтвортой хангаснаар импортоор авдаг байсан 30 МВт орчим цахилгаан эрчим хүчийг дотоодоос хангах боломж бүрдэж байна. 

Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг өсгөхөд цахилгаан эрчим хүчийг 312 МВт-аар, дулааны эрчим хүчийг 464 МВт-аар нэмэгдүүлж, системийн ачааллыг энэ хэрээр буруулахад Хөгжлийн банк хувь нэмрээ орууллаа

хариулах

Please enter your comment!
Please enter your name here