Бүгд Найрамдах Беларусь улсад зохион байгуулагдаж буй Белагро олон улсын үзэсгэлэнгийн хүрээнд Монголын өдөрлөг арга хэмжээ зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн нээлтэд Хүнс, хөдөө аж ахуйг хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун хэлсэн үгэндээ: “Бид Белагро форумаар дамжуулан Беларусь улсад мөнх хөх тэнгэрийн орон болох Монголынхоо нэгээхэн хэсгийг авчирлаа. Бидний хамтын ажиллагаа өргөжнө гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
Монголын үзэсгэлэнгийн хэсэгт эх орондоо төдийгүй, олон улсад алдартай үндэсний үйлдвэрлэгчдийн ноос, ноолууран бүтээгдэхүүн болон бусад бүтээгдэхүүнүүдийг дэлгэн үзүүлэхийн сацуу Монголын соёлын баялаг өв болох хөөмий, уртын дуу, ардын урлагийн үзүүлбэрээс зочдод сонирхуулав.
Тус үзэсгэлэнг зорин ирсэн олон улсын зочдын анхаарлыг татсан нэг зүйл бол яахын аргагүй Монгол үндэстний хоол, тэр дундаа хорхог байсан юм. Алс холоос зорин авчирч, хүний нутагт бэлтгэн болгосон хорхгийг гадаад зочид гайхширан амталж байлаа.