Зэвсэгт хүчин, хилийн цэргийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 25 хувь болголоо

87

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2004 оноос хэрэгжиж эхэлсэн “Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг 20 жилийн дараа шинэчлэн батлууллаа.

Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн алба хаагчдын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг шинэчлэн тогтоосноор тэдний амьдралын баталгаа сайжран, албандаа зүтгэх зүтгэл нэмэгдэж, тогтвор суурьшилтай ажиллах боломж бүрдэнэ гэж үзэж байна аа.

2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын үндсэн цалингийн 25 хувиар тооцож, сар бүр олгохоор шийдвэрлэлээ.

Дэмжиж хамтарч ажилласан Л.Энх-Aмгалан, Б.Жавхлан, Н.Учрал, О.Алтангэрэл нартаа баярлалаа

хариулах

Please enter your comment!
Please enter your name here