Газар усны нэр өөрчилсөн Баян-Өлгий аймгийн удирдлагуудад торгуулийн ял оноожээ

104

Баян-Өлгий аймгийн 14 иргэнд холбогдох хэргийг шүүх хурал 2024.09.23 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүхээс нэр бүхий иргэдэд торгуулийн ял оноосон байна.

Тодруулбал, нэр бүхий 4 хүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, нэр бүхий 10 шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 19.16 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар газар орны нэр өөрчлөх/-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч аймгийн Засаг дарга асан Д.Баурыжан, аймгийн Засаг даргын орлогч асан А.Камелият/аймгийн засаг дарга/, Аймгийн Засаг дарга асан А.Гылымхан нарт 14 мянган нэгжээр торгож, таван жил төрийн албанд орох эрх хасах ял, шүүгдэгч хуулийн хэлтсийн дарга асан А.Серикболатад 10000 нэгж торгох ял, шүүгдэгч аймгийн Улсын бүртгэлийн дарга асан С.Арманд/аймгийн засаг даргын орлогч/ 8000 нэгж торгох ял, нэр бүхий бусад таван шүүгдэгчид 5000 нэгж торгох ял тус тус оногдуулжээ.

Эргэн сануулахад, Нийслэлийн прокурорын газраас 2024 оны дөрөвдүгээр сард дээрх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан юм.

Баян-Өлгий аймгийн нэр бүхий удирдлагууд дур мэдэн газар нутгийн нэрийг казах болгон өөрчилсөн хэрэг 2020 онд гарч байсан билээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here