Гадаадын хөрөнгө оруулалтаар 136.6 сая ам.долларын бараа нийлүүлэгдсэнээс 85.3 хувь нь ОХУ, 13.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ

336

Тусламжийн барааг хандивлагч байгууллага, орноор нь ангилвал АНУ-д 68.6 хувь,  БНХАУ-д 9.6  хувь, ОХУ-д 9.3 хувь ногдож байна. Олон улсын санхүү эдийн засгийн байгууллага, хандивлагч орны зээлээр 71.0 сая ам.долларын барааг тус улсад нийлүүлснээс барааг гарал  үүслийн улсаар нь авч үзвэл БНХАУ-д 79.9 хувь,   БНСУ-д 8.3 хувь, Энэтхэг-т 5.2 хувь, АНУ-д 2.0  хувь тус тус ногдож байна.      

Нийт зээлийн барааг  Засгийн газрын шугамаар оруулж иржээ. Уг зээлийн 61.2 хувийг БНХАУ-аас, 16.7 хувийг БНСУ-аас, 12.9 хувийг Энэтхэгээс тус тус олгожээ.        

Нийт 136.6 сая ам.долларын бараа гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэнээс барааг гарал үүслийн улсаар  авч үзвэл ОХУ-д 85.3 хувь, БНХАУ-д 13.3 хувь тус тус ногдож байна.      

Манай улс дэлхийн 152 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос

БНХАУ-д 39.8 хувь; 

ОХУ-д 24.6 хувь; 

Япон-д 10.3 хувь;

АНУ-д 4.5 хувь;

БНСУ-д 4.1 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 83.4 хувийг эзэлж байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here