НӨАТ-ын буцаан олголтыг маргааш шилжүүлнэ

43

Нэмэгдсэн өртгийн албан татварын энэ оны гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 29-нд иргэдийн дансанд шилжүүлжэхээр болжээ.

Өмнөх улиралд 1.2 сая гаруй иргэнд 84.6 тэрбум төгрөг буцаан олгож байсан юм. Харин энэ удаад 1,292,257 иргэнд 91,749,394,152.42 төгрөгийг олгоно.

НӨАТ-ын буцаалтаар дараах авто тээвэр, галт зэвсэг, үл хөдлөх эд хөрөнгө, малын тоо толгой, газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар болон газар, авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх боломжтой. Дээрх татваруудыг НӨАТ-ын буцаан олголтоор төлөх хүсэлт хүлээн авах хугацаа өчигдрөөр (2024.10.27) дуусгавар болжээ.

Энэ оны гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 30-ны дотор иргэдийн дансанд шилжүүлнэ хэмээн Сангийн яам мэдээллээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here