Олон улсын кибер аюулгүй байдлын ёс зүйт хакерын VolgaCTF 2024 тэмцээнд ХХБ-ны Мэдээллийн аюулгүй байдлын шинжээч Ц.Энхцэрэн амжилттай оролцож байна

49
VolgaCTF нь дэлхийд нэр хүндтэй, ёс зүйт хакерын олон улсын CTF тэмцээн бөгөөд ОХУ-д жил бүр зохион байгуулагддаг. Энэ удаагийн тэмцээн 2024 оны 09 сарын 16-20-ны өдрийн хооронд ОХУ-ын САМАРА хотод болж байна.
Эхний шатанд олон улсын нийт 678 баг өрсөлдсөн ба финалд шалгарсан 20 баг энэ өдрүүдэд хоорондоо өрсөлдөж байна.
🇲🇳Монгол Улсаас Мазаалай баг шалгаран финалын шатанд өрсөлдөж байгаа юм. Мазаалай багийн гишүүн Ц.Энхцэрэн нь ХХБ-ны Мэдээллийн аюулгүй байдлын шинжээч бөгөөд тэмцээний зардлыг банкнаас олгон дэмжлээ. Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөж буй Мазаалай багийн залуустаа баяр хүргэн, амжилт хүсье.🤞🏻
Энэхүү тэмцээнээс олж авсан туршлага нь ирээдүйд учирч болзошгүй халдлага, аюул заналаас урьдчилан сэргийлэх, халдлагад хариу арга хэмжээ авах, эмзэг байдлыг илрүүлэх, засварлах, мөн дүн шинжилгээ хийх ур чадварыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх боломжийг олгох юм. Ингэснээр бидний аюулгүй байдлын түвшнийг сайжруулж, мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалт хэр найдвартай байгааг баталгаажуулах нэг алхам болох юм.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here