Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

383
Тавантолгой түлш компани 2024 оны Эрүүл мэндийн хугацаат үзлэгийг Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулна.
Үзлэг, шинжилгээг 2024 оны аравдугаар сарын 13-ны өдрөөс эхлэхээр бэлтгэл ажлууд хангагдаад байгаа бөгөөд энэ жилийн хувьд мэргэжлийн өвчлөлийг оношлох үзлэг, шинжилгээ хийхээс гадна нийт ажилтнуудад мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх сургалтыг зохион байгуулж мэдлэг, мэдээлэл түгээж байгаагаараа онцлогтой юм.
Мэргэжлийн өвчин судлалын газрын их эмч нар “Мэргэжлээс шалтгаалах өвчин”-ий талаарх сургалтыг хөтөлбөрийн дагуу энэ дугаар сарын 07, 08-ний өдрүүдэд Баруун, Төвийн үйлдвэрийн ажилчдад өгч байгаа бол зүүн үйлдвэрийн ажилчдыг энэ сарын 09, 10-ны өдөр хамруулна.
Тавантолгой түлш компани 2022 оноос үйлдвэрийн зарим ажлын байрыг хөдөрмөрийн хүнд нөхцөлд хамруулаад байгаа бөгөөд цаашид үйлдвэрт ажиллаж байгаа ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдал, орчин нөхцөлийг сайжруулж, эрүүл мэндийг хамгаалахад энэхүү ажил бодит үр дүнгээ өгөх юм.
+4
All reactions:

91

хариулах

Please enter your comment!
Please enter your name here